Японы гран-прид “Red Bull” илүүрхэв

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Японы гран-прид “Red Bull” илүүрхэв

“Red Bull” багийн нисгэгч Себастьян Веттель өчигдөр болж өнгөрсөн Японы гран-при уралдаанд гараанаас бариа хүртэл тэргүүллээ алдалгүй явсаар тэргүүлж, дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнд тун ойрхон орж ирлээ. Герман нисгэгч Веттелийн багийн хамтрагч Марк Уэббер түүний араас бариалсан бол гуравт Ferrari-гийн Фернандо Алонсо барианд орсон байна. Харин McLaren багийн хамтрагчид болох Женсон Баттон, Льюис Хэмилтон нар удаахь байруудад шалгарчээ.
Улирлын 16 дахь гараа болох Японы гран-пригийн дараах байдлаар Уэббер 14 онооны давуугаар ерөнхий дүнгээр тэргүүлж байгаа бол Алонсо, Веттель нар ижил 206 оноотой удаалж байна. Харин Хэмилтон /192 оноотой/, Баттон /189 оноотой/ нар дөрөв болон тавдугаарт бичигдээд байгаа юм.
“Формула нэг”-ийн 2010 оны аварга тодроход ердөө гурван гараа үлдээд буй энэ үед Хэмилтон тэргүүлэгчээс 28 оноогоор тасарч, аваргын цом хүртэх боломж нь бараг л үгүй болж байна.
Харин зохион бүтээгчийн цомд “Red Bull” 426 оноотой тэргүүлж байгаа бол 381 оноотой McLaren хоёрт, 334 оноотой Ferrari гуравдугаарт эрэмбэлэгдлээ.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж