Б.Амархүү чадварлаг жүжигчин

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Б.Амархүү чадварлаг жүжигчин

Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү “Hero Entertainment”-ийн бүтээсэн “Татар ажиллагаа” уран сайхны кинонд Тайвнаа гэх залуугийн дүрд тоглосон. “Татар ажиллагаа” уран сайхны кино нь өчигдөр “Тэнгис”, “Өргөө” кино театрт нээлтээ хийсэн бөгөөд дуучин Б.Амархүү Испанид тоглолттой байгаа учир нээлтийн үйл ажиллагаанд оролцоогүй юм. Дуучин Б.Амархүү нь тус кинонд 33 настай ажлаасаа халагдсан, охин нь хүнд өвчтэй аавын дүрийг бүтээжээ. Өдгөө 23 настай залуу дуучин маань өөрөөсөө арван насаар ах хүний дүрийг үнэхээр чадварлаг бүтээсэн байв. Тэрбээр энэхүү киногоороо өөрийгөө чадварлаг жүжигчин болохоо харуулаад авсан юм. Түүнтэй хамт тоглосон Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг “Б.Амархүү үнэхээр сайн жүжиглэсэн. Энгийн хэрнээ дүрээ гайхалтай сайн гаргаж чадсан. Өөрөөсөө арван насаар ах хүний дүрийг бүтээх тийм ч амар биш байдаг. Харин Б.Амархүү бол дүрээ гаргаж чадсан юм” хэмээн магтаж байв. 

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж