Цэрэг татлага энэ сард эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Цэрэг татлага энэ сард эхэлнэ

Улсын хэмжээнд цэрэг татлага тав, арваннэгдүгээр сард болдог. Харин энэ жил хоёрдугаар ээлжийн цэрэг татлага  энэ сарын 15-17-нд болох аж. Учир нь ирэх сарын 11-18-нд хүн ам, орон сууцны тооллого явагдах тул цэрэг татлагыг хугацаанаас өмнө хийх тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Залуусыг цэргийн албанд зарлан дуудах 2300 хуудсыг тарааж эхэлсэн бөгөөд одоогоор ажлын явц 80 гаруй  хувьтай байна. Цэргийн алба, гэрээт цэргийн алба  хаасан залуус төрийн албанд ажиллах, их дээд сургуульд суралцах тохиолдолд төрийн сангийн зээлээр сурах зэрэг хөнгөлөлт эдлэх болсныг албаныхан онцолж буй юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж