Улсын Онцгой комиссын хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Улсын Онцгой комиссын хурал эхэллээ

Улсын Онцгой комиссын хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдаан Монгол
Улсын Шадар сайд М.Энхболдын өрөөнд болж байна. Тус хуралдаанд холбогдох
албаны хүмүүс шүлхий өвчний тархалт, явц байдал, авч хэрэгжүүлж буй
арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, буй юм. Мөн хуралдааны
төгсгөлд цаашид авах арга хэмжээний талаар даалгавар гаргана. Өнгөрсөн
сард гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас Дорнод, Сүхбаатар
аймагт одоогоор 16 мянган толгой малыг устгаад байгаа юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж