
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тэргүүтэй төлөөлөгчдийг Их Британийн Гадаад хэргийн сайд Хейг хүлээн авч уулзжээ. Тэд хоёр орны хамтын ажиллагааны талаар болон хоёр намын харилцааны асуудлаар санал солилцсон байна. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ “Хоёр орны харилцаа зөвхөн улстөрийн хүрээнд төдийгүй эдийн засаг нийгмийн бүхий л чиглэлээр өргөжих бүрэн боломжтойг дурдаж тус улсаас (Рио Тинто) дөрвөн сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь бодит дэмжлэг болсоныг тэмдэглэн хэллээ. Тэрбээр мөн энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 47 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд тус улсад айлчлах болсон нь олон талын асуудлыг шийдэхэд нааштай үр дүн үзүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна хэмээгээд мөн энэ хугацаанд Их Британы сайдын түвшинд айлчлал хийгдээгүй байгаа тул Гадаад хэргийн сайдыг Монголд айлчлахыг урьсан байна. Тэрбээр хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар ярихаас гадна Ардчилсан намын даргын хувьд Английн Консерватив нам болон манай намын уламжлалт харилцаа улам өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн аж.
Их Британы Гадаад хэргийн сайд Хейг Тэргүүн шадар сайдын урилгыг талархан хүлээн авч үнэхээр сайд болон түүнтэй адил түвшний хүмүүсийг ойрын үед Монголд айлчлуулах нь зүйтэй хэмээн үзсэний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий сайдын айлчалын бэлтгэл ажил хийгдэж эхэлсэнийг дурдаж хоёр улсын хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр мөн хоёр намын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаад сэтгэл хангалуун явдгаа илэрхийлэн энэхүү хамтын ажиллагааг цаашид улам бүр өргөжүүлэх боломжтой юм, тухайлбал намын гишүүдийн сургалт семинар, боловсрол гэхчлэн олон талаар хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг дурдсан байна.
Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягыг энэ уулзалтын Английн парламент дахь Их Британи Монголын бүлгийн шинээр сонгогдох гэж байгаа дарга Андрю Росинделл мөн хүлээн авч уулзан хоёр орны хамтын ажиллагааны талаар нөхөрсөг уулзалт хийсэн байна.
Г.Дарь