Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 11

Аравдугаар сарын 11-ний баяр

АНУ-ын Колумбын өдөр

Италийн (зарим эх сурвалжаар Испанийн) далайчин Христофор Колумб 1492 оны аравдугаар сарын 12-нд  Багамын арлуудын Уотлинг арлын эрэгт буусан байна. Нээсэн арлаа тэр “Аврагчийн арал буюу Сан-Сальвадор гэж нэрлэжээ. Испанид асар их баялаг авчирсан Америк тивийг нээсэн өдөр гэж тэмдэглэдэг. Хойд ба Өмнөд Америк тивийн эх газрыг хожуу нээсэн билээ. Мөн энэ өдөр европ хүн хамгийн анх удаа индиан хүн, тамхи хоёртой тааралджээ. Хэдийгээр Америк тивийн бусад орнууд Колумбын өдрийг (Columbus Day) аравдугаар сарын 12-нд тэмдэглэдэг ч харин АНУ-д түүнийг аравдугаар сарын хоёр дахь даваа гаригт тэмдэглэж ирсэн уламжлалтай. Улс даяар шашны болон олон нийтийн арга хэмжээ явагдана. Итали-Америкийн нийгэмлэгт энэ баярыг өргөн тэмдэглэдэг. Төрийн албад, сургуулиуд амрах ба харин арилжааны байгууллагууд ажиллаж болно. Төрийн далбааг байгууллагууд мандуулсан байдаг  Зарим мужуудад тухайлбал, Калифорни, Неведа, Хавайд энэ ойг хийдэггүй.

Канадын талархалын баяр

Жилийн ирсэн бүхий л сайн сайхандаа талархсан энэ баяр нь Канад ба АНУ-ын үндэсний баяр юм. Баярын утга учир нь Хойд америкчуудад адилхан ч харин түүнийг Канадад аравдугаар сарын хоёр дахь даваа гаригт, АНУ-д арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гаригт тэмдэглэдэг.

Канадын Талархалын түүх нь Английн далайн дээрэмчин бөгөөд судлаач Мартин Фробишераас эхлэлтэй. Тэрээр Энэтхэг, Хятад хүрэх тэнгисийн хойд замыг олохоор явж байгаад Хойд Америкийн эрэг хавьд мөсөнд баригдан боогдсон байв. Хүнд нөхцөлд хөлөг  онгоцнууд ба багийн хэсгийг алдсан тэд өнөөгийн Лабрадорын хавьд эрэгт буусны дараа Фробишерурт хугацааны аюултай аяныг амар мэнд тууллаа хэмээн 1578 онд талархалын албан ёсны ёслолыг хийжээ. Түүнийг Канадад ер нь Хойд Америкт хийгдсэн анхны талархал гэдэг.  Мөн энэ үеэр Сэмюэль де Чамплэйн судлаачтай хамт франц шилжин ирэгчид Канадад ирээд бурхан тэнгэртээ талархан өргөн дэлгэр найр хийж байжээ. Тэд “сайн сэтгэлийн ёс” гэсэн найрыг Хойд Америкийн хатуу ширүүн өвлийг дзавахад тусалсан нутгийн уугуултай хийдэг байсан уламжлал гаргасан байв.

Ийм ёслолыг Хойд Америкийг эзэмшиж эхэлсэн бусад колончлогч нар ч хийдэг байжээ. Плимутын анхны колонийнхонд амьдралыг нь залгуулсан 1621 оны намрын баян ургацын баярын олон хоногийн найрны өдрөөс өнөөгийн АНУ-ын иргэдийн Талархалын баяр нь үүссэн бололтой.  Талархалын баяр энэ хугацаанд шинэ уламжлалаар баяжиж ирсэн ч Тэнгэр бурхандаа сэтгэлийн талархалаа илэрхийлэх нь хэвээр үлдсэн юм. Харин тэр жилдээ юунд нь их талархал дэвшүүлэхээ баяр хийж буй нутаг орон ба хүмүүс өөрсдөө шийддэг. Доод Канадад анх Талархалын өдрийг анх 1799 оны нэгдүгээр сарын 10-нд “манай дайснуудыг дарсны ялалтын төлөө ба манай вант улс ба түүний мужууд нь авч байгаа энэрэл хайрын төлөө” гэж тэмдэглэсэн байдаг. Янз бүрийн жилүүдэд канадчууд Их Британи, Франц хоёрын дайн төгссөний төлөө, хажиг өвчний гаралт дууссаны төлөө, Европт цус урсгасан дайн төгссөний төлөө талархалаа илэрхийлж байлаа. Конфедерацийн үеэр тэд Уэльсийн жононг (VII Эдуарда) хүнд өвчнөөс ангижирсных нь төлөө талархалын баяраа 1772 оны дөрөвдүгээр сарын 15-нд хийж байв. Үүнээс хойш талархалын баярын тогтсон хугацаагүй явж байгаад 1931 онд “Канадын хүн амд Бурханаас үзүүлж байгаа нийт энэрэл хайрынх нь төлөө” гэсэн тодорхойлтын дагуу аравдугаар сарын хоёр дахь даваа гаригт хийж байхаар тогтжээ. 1935 оны сонгууль тэр өдөр таарсан учир пүрэв гаригт баярыг шилжүүлэхэд ард түмэн нь маш ихээр дургүйцэж байв. Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь даваа гаригт Талархалын өдөр байх ёстой гэсэн сүүлийн тунхаг 1957 онд гарсан байна. Канад, АНУ-т энэ баяраараа хамаатан саднууд цугларч баярын ширээндээ амталж шарсан цацагт хяруул заавал тавьдаг.  Энэ өдрөөр буяны арга хэмжээ олон тооны яармагууд нээгдсэн байна. «Өнөөдөр цацагт хяруулаас бусад нь бурхандаа үнэн сэтгэл, хүлцээнгүйрлийн их магтаалыг илгээж байна» хэмээн энэ баярын тухай Марк Твен бичиж байлаа.

Өдрийн ишлэл

“Үхэл бидний хайртыг авдаггүй. Харин залуугийн гоо үзэсгэлэнд нь тэднийг үлдээж өгдөг. Амьдрал л хайрыг эвдэх ажээ”

Франсуа Шарль Мориак, Franзois Charles Mauriac (1885 оны аравдугаар сарын 11-нд Бордо хотноо төрөөд; 1970 оны есдүгээр сарын 1-нд Парист нас баржээ)  Францын зохиолч, католик гүн ухаантан, сэтгүүлч, жүжгийн зохиолч. 1952 оны Нобелийн шагналтан. “Сэтгүүлч бол юуны түрүүнд өөрийгөө уншигч болгохоор шахсан хүн юм” гэж тэр хэлжээ.

Бусад ишлэлээс: “Загалмайтнуудад өөрийн загалмайг үүрэх моод бий. Гэхдээ хүзүүнийхээ гинжинд”
“Хэтэрхий зальтай эсвэл огт зальгүй гэсэн хоёр төрлийн социалистууд байдаг”
“Хүнээс марталтаас нь илүү зүйл хүлээгээд хэрэггүй”
“Харьцааны тодорхой тооны эелдэг ааш нь урвалтын шинж”
“Би нэг хөлөөрөө булшиндаа зогсож байна. Харин нөгөө хөл дээрээ гишгүүлэхийг үл хүснэ”

“Нийслэл бол хэт нягтарсан ганцаардал, хөдөө бол ганцаардал байхгүй цөл”
“”Юу уншиж буйгаа чи хэл, хэн бэ гэдгийг чинь би хэлье” гэдэг нь зөв л дөө. Харин чи юуг дахин уншсанаа хэлбэл би чамайг сайн мэдэх болно”
“Зарц нарынх нь бувтналтаар бурхны тухай үргэлж битгий  шүүж бай”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж