“Амжилтын төлөө хамтдаа” лекцэнд урья

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

“Амжилтын төлөө хамтдаа” лекцэнд урья

“Амжилтын төлөө хамтдаа” Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан Монгол Улсын Хөдөлмөр баатар Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган, гавьяат тамирчин Б.Наранбаатар нар “Амжилтын төлөө хамтдаа” спортын сэдэвт лекцээ оюутан, залуус, спорт сонирхогчдод зориулан уншихаар зэхжээ. Цаг наргүй бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдааныхаа хажуугаар спортын салбарт хүчин зүтгэж буй бусад тамирчдынхаа ур чадвар, амьдралын баталгаа, хөрөнгө санхүүгийн асуудлаас эхлээд нийтийн биеийн тамир, спортын хөгжүүлэх чиглэлд сэтгэл гаргаж яваа гурван гавьяатын сонирхолтой лекц энэ сарын 15-нд 15.00 цагаас Соёлын төв өргөөнд болох аж. Лекцийн тасалбар 1000 төгрөг байх бөгөөд тасалбарын мөнгийг хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд зориулан хандивлах юм байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж