Э.Халиунболд дэд байрт шалгарав

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Э.Халиунболд дэд байрт шалгарав

Мотоциклийн бартаат замын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь гараа өнгөрөгч баасан гаригт Ираны нийслэл Тегеран хотноо болж өнгөрлөө. Тус гараанд Монгол Улсын тамирчин, мото спортын ОУХМ Э.Халиунболд Филиппин, Япон, Тайланд, Индонез, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Шри Ланка, БНХАУ болон Энэтхэгийн тамирчидтай өрсөлдөж, дэд байрт шалгарсан байна.

Харин Э.Халиунболдтой адил 92 оноотой ерөнхий дүнгээр тэргүүлж байсан Японы тамирчин Томоюүки Сүзүки Ираны гараанд түрүүлснээр Азийн аварга шалгаруулах тэмцээнийг ерөнхий дүнгээр хошуучилж эхэллээ.

Азийн АШТ-ий дөрөв дэх буюу сүүлчийн гараа ирэх сард Саудын Арабт болж, 2010 оны Азийн аварга тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж