“Алтан намар-2010“ спорт аялал боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

“Алтан намар-2010“ спорт аялал боллоо

Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөж, ардчилал ялсны 20 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Ардчилсан намаас “Оюутны алтан намар-2010” уламжлалт спорт явган аяллын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Нийслэлийн найман дүүрэг болон Дархан, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгуудийн их, дээд сургуулийн нийт 160 гаруй оюутнууд оролцжээ. Оюутнууд өөрийн аймаг, сургуулиа төлөөлөн багт хуваагдаж, спортын мастер зэрэгтэй тамирчдаар ахлуулан Буудлага, Луужин ашиглаж нуувч илрүүлэх, Уулын оргил булаалдах, Бартаа туулах, Олс татах, Сэлүүрт завиар уралдах зэрэг спортын сонирхолтой төрлүүдэд аз бяр, ур ухаанаа уралдуулснаас Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн баг тамирчид бусдаасаа түрүүлж шилжин явах цом, мөнгөн шагналаар шагнуулсан байна. Нийслэлийн Ардчилсан намын нэрэмжит энэ удаагийн спорт аяллыг “Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2009 оны тавдугаар тогтоол, Иргэд, залуучуудын бие бялдарыг хөгжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлж, ардчилсан хувьсгалын ололт, ялалтыг алдаршуулахаар зохион байгуулсан аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж