Хүний наймааны хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Хүний наймааны хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Баян-Зүрх дүүргийн шүүхэд өнгөрөгч баасан гаригт Б.Хулан, Л.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг  шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Тэд өнгөрөгч тавдугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн боомтоор хоёр эмэгтэйг хууран мэхэлж хил дамнуулан худалдсан гэх хэрэгт сэжигтнээр татагдан шалгуулжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233.1, буюу гадаад паспорт, бусад баримт бичгийг бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, мөн 113.3 буюу хүнийг зохион байгуулалттай бүлэглэн хил дамнуулан худалдсан гэх зүйл ангиар ял төлөвлөжээ. Тэднийг  гэм буруутай гэж үзвэл шүүхээс 10-15 жилийн хорих ял оноох байв.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж