Олимп, дэлхийн аваргууд лекц уншина

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Олимп, дэлхийн аваргууд лекц уншина

“Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагыг санаачлан байгуулж, эх орныхоо спортын хөгжилд хувь нэмрээ оруулж буй олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Б.Наранбаатар нар Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өргөж яваа шилдэг тамирчид билээ. Цаг наргүй бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдааныхаа хажуугаар спортын салбарт хүчин зүтгэж буй бусад тамирчдынхаа ур чадвар, амьдралын баталгаа, хөрөнгө санхүүгийн асуудлаас эхлээд нийтийн биеийн тамир, спортын хөгжүүлэх чиглэлд сэтгэл гаргаж яваа гурван гавьяатын санаачилсан байгууллагын нэг жилийн ойн хүрээнд тэд “Амжилтын төлөө хамтдаа” спортын лекц, чөлөөт уулзалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Дархан-Уул аймагт зохион байгуулсан юм.
Харин өдгөө нийслэлийн хүүхэд, багачууд, спорт сонирхогч залуустаа зориулан Улаанбаатар хотноо “Амжилтын төлөө хамтдаа” лекцээ уншихаар болсон байна. Лекц энэ сарын 15-нд 15.00 цагаас Соёлын төв өргөөнд болох аж.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж