Хэлэлцээрийг аврахад нэг сарын хугацааг АНУ-д өгөв

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Хэлэлцээрийг аврахад нэг сарын хугацааг АНУ-д өгөв


Махмуд Аббас (төвд нь) уулзалтын үеэр. Фото ©AFP

Арабын орнуудын лигийн (АОЛ) товчоо Палестин-Израилийн шууд хэлэлцээрийн хувь заяаны талаар өнгөрсөн баасан гаригт ярилцаад Иордан голын баруун эрэгт барилгын ажиллаа Израиль зогсоотол, хэлэлцээрийг явуулахгүй гэж шийджээ. Хэлэлцээрийг зохион байгуулагч АНУ-д үүссэн зөрөлдөөнийг арилган энхийн үйл ажиллагааг аврахад АОЛ нэг сарын хугацаа өгч байгаа тухай Agence France-Presse мэдээлж байна.

Энэ хугацааны дараа товчооны гишүүд дахин цугларч хэлэлцээрийг сэргээх талаар ярилцах гэнэ. Арабын орнуудын Гадаад хэргийн сайд нар багтдаг АОЛ-ийн товчооны хуралдаан Ливийн Сирт хотноо болсон ба тэнд 9-ний өдрөөс нийт Арабын саммит эхэлж байна. Өнгөрсөн уулзалтад Палестины лидер Махмуд Аббас оролцжээ.

АНУ-ын удирдлага 2010 оны есдүгээр сард Вашингтон хотноо Аббас ба Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаниягу нарын хэлэлцээрийг эхлүүлсэн юм. Удалгүй Иордан голын баруун эрэгт суурин барихад тавьсан Израилийн хориг дууссан учир хэлэлцээр зогсчээ. Хоригийг палестинчуудын шаардлагын дагуу Израиль сунгаагүй учир АОЛ-гийн товчоотой зөвлөлдөөд хэлэлцээрт оролцох эсэхээ шийднэ гэж Аббас мэдэгдсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж