Б.Түвшинбат Монголын гурав дахь алтан медалийг хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Б.Түвшинбат Монголын гурав дахь алтан медалийг хүртлээ

Улаанбаатар хотноо сүүлчийн өдрөө үргэлжилж буй оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ын жинд өрсөлдсөн Б.Түвшинбат аваргын алтан медалийн төлөөх тулаанд Туркийн боксчин Онур Сипалыг 5:0 харьцаатай хожсоноор оюутны дэлхийн аварга боллоо. Ийнхүү Монголын баг тамирчид энэ удаагийн оюутны дэлхийн аваргаас гурав дахь алтан медалиа хүртээд байна.

Өнөөдөр мөн 81 кг-д С.Эрдэнэбаяр, +91 кг-д Д.Идэрбат нар аваргын алтан медалийн төлөө тулалдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж