Н.Төгсцогт оюутны дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт оюутны дэлхийн аварга боллоо

Оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-ын жинд өрсөлдсөн манай тамирчин Н.Төгсцогт дөнгөж сая Казахстаны тамирчин Хаби Исмаил-Ахуновтой тулалдаж, ялалт байгуулснаар оюутны дэлхийн аварга боллоо. Тоглолтын эхнээс л манай тамирчин эх орныхоо рингэнд илт илүүрхэн, 13:2 харьцаагаар хожсон юм.

Ийнхүү нутагтаа зохион байгуулж оюутны дэлхийн аваргаас Монголын баг тамирчид хоёр дахь алтан медалиа хүртлээ. Одоо 56 кг-ын жинд Э.Идэрхүү мөн аваргын алтан медалийн төлөө Туркийн тамирчинтай тоглоно.

52 кг-ын жингийн медальтнууд:

Алт: Н.Төгсцогт /Монгол/
Мөнгө: Хаби Исмаил-Ахунов /Казахстан/
Хүрэл: Виктор Гоголев /Украйн/
Хүрэл: Дмитрий Сотников /ОХУ/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж