П.Сэрдамба алтан медалийн эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба алтан медалийн эзэн боллоо

Спортын төв ордонд үргэлжилж буй боксын оюутны дэлхийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээний анхны алтан медалийн эзэн тодорлоо. Тэмцээний 49 кг-ын жинд өрсөлдсөн олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба дөнгөж сая Казахстаны тамирчин Мардан Беркбаевийг 2:1 харьцаатай хожсоноор оюутны дэлхийн аварга боллоо.

ОДАШТ-ий 49 кг-ын жинд өчигдөр болсон хагас шигшээ тоглолтод манай тамирчинд ялагдсан Польшийн Лукаш Машчик болон Туркийн Ферхат Пехливан нар хүрэл медаль хүртэж, Казазстаны боксчин Мардан Беркбаев мөнгө, харин манай тамирчин П.Сэрдамба алтан медалийн эзэн болж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж