Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Мэлогийн нэр дахин солилцоонд гарч ирлээ. Гэхдээ нэр холбогдсон баг нь Нью-Йорк биш, “Лос-Анжелес Лейкерс” аж. Энэ улирлын хамгийн том, магадгүй NBA-ын түүхэнд хамгийн томд тооцогдох наймааг гурван баг хийх гэж байсан. Орос тэрбумтны эзэмшилд байдаг “Нью-Жерси Нэтс”-ийн санаачилсан наймааны гол хүн нь мэдээж Кармэло Энтони байсан билээ. Түүнийг авахын тулд энэ бантандаа “Детройт Пистонс”-ыг хүртэл оруулаад байсан ч 13 тоглогч оролцох нүсэр наймаа эцсийн мөчид талаар өнгөрсөн билээ. Улирал эхэлсэн цагаас л багаа орхих хүсэлтээ өдөр бүр шахуу илэрхийлсээр байгаа өнөө цагийн тод оддын нэг Мэлог NBA-ын агуу түүхтэй “Лейкерс” сонирхож эхэлсэн талаар сурвалжууд мэдэгджээ. “Нуурынхан”-ы лидер Коби Брайнттай дотно нөхөрлөдөг Мэлог авахыг хүсч байгаа талаар од тоглогчийн төлөөлөгчид мэдэгджээ. Гэхдээ Кармэлогийн төрөлх хотын баг түүнтэй аль хэдийнэ ярилцаад эхэлсэн байгаа. Тиймээс шинэ яриа одоохондоо шуугиан төдий байна. Мэлог авах хүсэлт гаргахаар зэхэж байгаа “Лейкерс” энэ  наймаандаа Эндрью Байнумыг оруулж магадгүй гэнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж