МАХН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

МАХН-ын бүлэг хуралдаж байна

МАХН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордны Соёмбо танхимд үргэлжилж байгаа бол УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаан саяхан “А” танхимд эхэллээ. Бүлгийн дарга Д.Лүндээжанцан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд барьсан, суулт зарлаж байгаа иргэдийн гэр рүү “Ланд круйзер-80” маркийн машин жолоодож явсан н.Машбат гэгч дайрч, зургаан ч хүнийг бэртээсэн талаарх мэдээллийг хийлээ. Мөн бэртэл гэмтэл авсан хүмүүсийн талаар ч мэдээлэл хийв. Түүнчлэн бүлгийн гишүүн Ш.Сайхансамбуу өчигдөр юуны учир Сүхбаатарын талбайд суулт зарлаж байсан хүмүүстэй очиж уулзсан тухай, өөрийг нь дуудаж, тайлбар авсан тухай ч хэллээ. Тэрхүү тайлбараар Завхан аймгаас ирсэн иргэд УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг ирж, уулзахыг хүссэний дагуу Сүхбаатарын талбайд очиж, сонгогчидтойгоо уулзсан юм байна. УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаан хаалттай үргэлжилж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж