Судалгаанаас харахад долоо хоногт ердөө таван цагийг гэр бүлийнхэнтэйгээ хөгжилдөж, ярилцахад зарцуулдаг бол ихэнх чөлөөт цагийг хэрэгтэй хэрэггүй шоу, нэвтрүүлэг үзэхэд зарцуулдаг аж.
Харин хамтдаа сууж шоу нэвтрүүлэг үзэх үед төрөх мэдрэмж нь гэр бүлийн гишүүдэд ярилцсанаас ялгаагүй санагддаг.
Гурван мянга гаруй хосын дунд явуулсан судалгаа телевиз орчин үеийн амьдралд зайлшгүй хүчин зүйл гэдгийг харуулсан юм.
HBO Entertainment-ийн маркетингийн менежер Ian Fullerton ""Телевиз орчин үеийн гэр бүлийн нэг гишүүн шиг л байдаг. Хүний телевизээр үзэж харж буй зүйл өдөр тутмын амьдралд нь маш их нөлөө үзүүлдэг. Их Британид л гэхэд шилдэг хөгжим, киног танилцуулдаг нэвтрүүлэг сүүлийн таван жил үзэгчдийнхээ рейтингийг алдаагүй юм. Гэр бүлийн гишүүд дуртай цуврал нэвтрүүлгээ үзэхийн тулд хэдэн шөнө ч хамаагүй нойроо хугасладаг аж.
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн гуравны нэг нь ямар нэгэн шоу нэвтрүүлэг, цуврал кинонд амархан автдаг гэж хэлжээ.
Хамтрагч нь телевизээс хамааралтай болж буйд хамгийн их санаа зовдог хүмүүс нь эрчүүд гэнэ. Судалгаанд оролцогчдын 29 хувь нь гэр бүлийнхнээс нь хэн нэгэн үзсэн нэвтрүүлэг, киноныхоо гол дүрийн баатрын ааш занг дуурайдаг гэж хариулсан байна. Харин арван хүний долоо нь дуртай нэвтрүүлэг, кино нь дуусахад уйтгартай санагддаг гэж хариулсан аж.
Мөн судалгаанд оролцогчдын тавны нэг нь дуртай кино, шоуныхаа гол баатрыг найзаа гэж үздэгээ илэрхийлжээ.
Харин дөрвөн хүний нэг нь телевизээр дуртай шоугаа үзэхийн тулд хүүхдүүдээ эрт оронд нь оруулдаг гэж хариулжээ.