П.Сэрдамба өнөөдөр тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба өнөөдөр тоглоно

Улаанбаатар хотноо Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Монголын хоёр тамирчин хүрэл медалийн болзол хангаад байна. Харин өнөөдөр гурван тамирчин тоглоно. Тухайлбал, 49 кг-ийн жинд П.Сэрдамба Польшийн тамирчинтай, 56 кг-ийн жинд Э.Идэрхүү ОХУ-ын боксчинтой, 64 кг-ийн жинд Б.Түвшинбат Казакстаны тамирчинтай тоглоно.

Энэ гурван тамирчин маань ялалт байгуулбал алтан медалийн төлөөх тоглолтонд орох эрхтэй болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж