Бруно Марс “Бүх одод”-ыг чимнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Бруно Марс “Бүх одод”-ыг чимнэ

NBA-ын Бүх оддын тоглолт болох мөч ойртсоор л байна. Үзэгч, хөгжөөн дэмжигчдийг уйдаахгүй, жинхэнэ шоу гээчийг мэдрүүлдэг Нэгдсэн улсынхан энэ жилийн Бүх оддын тоглолтыг Холливудэд буюу Лос-Анжелес хотноо зохион байгуулах гэж байна. Холливудэд болж байгаа учраас тус тоглолтын дундуур болох арга хэмжээ, урлагийн тоглолтууд гайхамшигтай байх нь дамжиггүй.

Өнгөрсөн онд дэлхий даяар нэр хүндээ асар өндөрт гаргаж чадсан Бруно Марс Стэплс Цэнтрт болох оддын тоглолтын өмнө ая дуугаа өргөх болсон байна. Түүний хувьд ирэх долоо хоногт Грэммигийн шагнал гардуулах ёслолд оролцоно. Түүний дараа шүүхийн танхимд очно. Тэгээд бүх оддын тоглолтыг чимнэ гээд тун завгүй байх аж. Филлипин цустай, Хавайд төрж, Лос-Анжелест өссөн од залуугийн хамтран ажилладаг T-Mobile компани хоёрдугаар сарын 20-нд болох ёслолын арга хэмжээг ивээн тэтгэж байгаа юм. Марсаас гадна Кэри Хилсон дуулах нь одоогоор тодорхой болоод байна.

Харин Марс тус арга хэмжээнд ямар дуу дуулах нь тодорхойгүй байгаа бөгөөд тэрбээр өнгөрсөн онд хэд хэдэн хит дуу гаргасан билээ. 

Лигийн шилгүүд нэг дор цуглан, Холливудын одод тэдний тоглолтыг үзсэн, Бруно Марс, Кэри Хилсон нарын дуулсан Бүх оддын тоглолтыг та бүхэн, зөвхөн Боловсрол Суваг телевизээр хүлээн авч үзэх боломжтой.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж