Энди Муррэй, Иван Любичич нар шөвгийн наймд

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Энди Муррэй, Иван Любичич нар шөвгийн наймд

Хятадын нийслэлд эрэгтэй теннисчидийн өрсөлдөөн үргэлжилж байна. Тэмцээний шилдэг 16-ийн шатанд таарсан Их Британийн Энди Муррэй, Испанийн Алберт Монтанес нарын тоглолт 7:5, 6:3-ын харьцаатай Шотланд теннисчний ялалтаар өндөрлөжээ. Дэлхийн №4 Муррэй эхний сетэд 3:5-аар хожигдож яваад дараалан дөрвөн гэйм авч, хожих болзлоо хангасан байна. Дараагийн сетийг мөн л Испанийн теннисчин 2:0-ээр хошуучилсан ч дараагийн долоон гэймийн зургааг нь Энди Муррай авчээ.
Шотланд теннисчин шөвгийн наймд Хорватын Иван Любичичтэй тоглохоор оноолт таарлаа. Тэрээр наймны нэг шигшээд Украины Александр Долгополовыг 6:3, 7:6-ийн харьцаатай хожиж шөвгөрчээ. China Open тэмцээний шөвгийн наймд үлдсэн теннисчин 52,200 ам долларын шагнал гардана.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж