Хөдөлгөөнтийнхөн Самбо бөхийн тэмцээнд түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнтийнхөн Самбо бөхийн тэмцээнд түрүүлжээ

Цагдаагийн ерөнхий газрын нэрэмжит Самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөж, дүнгээ гаргалаа. Жил болгон зохиогддог уг тэмцээнийг энэ удаад нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газраас “Хүч” спорт хороонд өнгөрсөн сарын 18-наас эхлэн  зохион байгуулсан аж.  Тэмцээнд есөн жинд 18 байгууллагын 100 гаруй тамирчин авхаалж самбаа, хүч чадлаа сорьсноос багийн нийт дүнгээр нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн баг тамирчид  нэгдүгээр байр эзэлсэн байна. Удаах байруудад Цагдаагийн академи, Нийгмийн хэв журам, хамгаалах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцах газар тавдугаар байранд тус тус оржээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж