Жак Рогге Израиль, Палестинийг уулзалтад урив

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Жак Рогге Израиль, Палестинийг уулзалтад урив

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч ноён Жак Рогге энэхүү эрхэм хүндтэй албан тушаалд томилогдон, улирч ажиллах болсноос хойш анх удаагаа Газын зурваст айлчилж байгаа билээ. Тэрбээр өчигдөр Тель-Авив хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Палестиний тамирчид олон улсын чанартай уралдаан, тэмцээнд оролцоход үргэлж бэрхшээл гардаг талаар онцлоод, энэ асуудлыг хэлэлцэж, нааштайгаар шийдвэрлэхийн тулд Израиль болон Палестиний спортын удирдлагуудыг ОУОХ-ны төв байранд зочилж, хэлэлцээр хийхийг урьсан байна.
Палестиний спортын удирдлагууд мэдэгдэхдээ тус улсын тамирчдад Израилийн талаас үргэлж ямар нэг байдлаар саад, бэрхшээл учруулдаг талаар хэлээд, ялангуяа ХАМАС бүлэглэлийн эрхэнд байдаг Газын зурвас гол асуудал болдог гэжээ. Харин Израилийн талаас үүнийг няцааж байгаа юм. Уг асуудалтай холбоотойгоор Израилийн ерөнхий сайд Палестин тамирчдын зорчих асуудлыг нааштайгаар шийдэх тал дээр анхаарах болно гэдгээ амлажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж