Жерард Пике, дуучин Шакира нар дурлалт хосууд

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Жерард Пике, дуучин Шакира нар дурлалт хосууд

Испанийн шигшээ болон “Барселона” клубын төвийн хамгаалагч Жерард Пике дасгалжуулагч Гуардиолагаас зөвшөөрөл авсны эцэст поп од Шакиратай хосууд гэдгээ зарлажээ. Тэдний харилцаа, романсын талаар элдэв мэдээлэл гарах болсонд Гуардиола санаа зовж, Пикегийн тоглолтын формд нөлөөлөх вий гэдгээс эмээж байсан гэнэ. Хэрэгт дуртай папаррацийнхан Жерард Пикегийн гэрийн гадна, багийн бэлтгэлийн үеэр ч түүнийг уйгагүй дагаж, Пике, Шакира нарын хамт байгаа зургийг 150 мянган еврогоор үнэлж байсан юм. Харин Пике албан ёсоор энэ тухай мэдэгдэж, Twitter дэх блогтоо хайрттайгаа хамт байгаа зургаа нийтэлжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж