“World Masters” тэмцээнээс медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

“World Masters” тэмцээнээс медаль хүртэв

Польш улсын Чеханов хотноо 2010 оны есдүгээр сарын 18-25-ний өдрүүдэд IWF буюу Олон улсын хүндийг өргөлтийн холбооны “World Masters” тэмцээн болж өнгөрчээ. Тус тэмцээнд манай улсаас хоёр тамирчин оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд “Алдар” нийгэмлэгийн тамирчин Ш.Лхагва хоёр өргөлтийн нийлбэрээр 130 кг-ыг өргөж, мөнгөн медаль хүртжээ. Мөн эрэгтэйчүүдийн 69 кг-ын жинд “Замчин” клубын тамирчин, ОУХМ Б.Цэгмэд хоёр өргөлтийн нийлбэрээр 141 кг-ыг өргөж хүрэл медалийн эзэн болсон байна. Түүний жинд Японы тамирчин 150 кг-ыг өргөснөөр аваргалсан бол Германы тамирчин 142 кг-ыг өргөж, мөнгөн медалийн болзол хангажээ.

Б.Цэгмэд мөн энэ онд пауэрлифтингийн мастер ангилалд Ази тивийн аварга болж, тивийн дээд амжилтыг 82,5 кг-ын жинд найман удаа, 75 кг-ын жинд хоёр удаа шинэчлэн тогтоосон юм.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж