“Харрикейнс” 4:3 харьцаатай “Уайлд”-ыг хожлоо

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

“Харрикейнс” 4:3 харьцаатай “Уайлд”-ыг хожлоо

Америкийн үндэсний хоккейн лигийн шинэ улирлын нээлтийн тоглолт Финляндын Хельсинк хотод явагдлаа. Нээлтийн тоглолтыг “Каролина Харрикейнс”, “Миннесота Уайлд” багууд хийж, “Харрикейнс”-ийн ялалтаар өндөрлөв.

Брандон Суттер хоёр гоол оруулж, багаа 4:3 харьцаатай хожиход голлох үүргийг гүйцэтгэсэн байна.

Талбайн эзэн багаар тоглолтыг эхлүүлсэн Миннесота нэгдүгээр үеийн дөрөв дэх минутад гоолыг салхийг хагалсан бол энэ үеийн цаг дуусахаас ердөө 10 секундын өмнө Брандон Суттер тоглолтын тооны харьцааг 1:1 болгон тэнцүүлсэн юм.

Тоглолтын хоёрдугаар үед нийт 14 довтолгооныг зохион байгуулсан “Харрикейнс”-ийн залуусын хичээл зүтгэл талаар болсонгүй. 6,12,19 дэх минутанд тус бүр гоол оруулж, тооны харьцааг 4:2 болгосон юм.

Энэ гоолуудын завсар хоёрдугаар үеийн хагаст нэг хүний давуу байдлаа ашиглан Матт Кюллен Мартин Хавлатын дамжуулалтыг чулуу болгосноор “Уайлд” багт хоёр дахь гоолыг нь авчирсан юм.

Улмаар тэд гуравдугаар үеийн 17 дахь минутанд тооны харьцааг ердөө ганцхан гоолын зөрүүтэй болголоо. Повэр плейд Антти Миеттинений гаргаж өгсөн дамжуулалтаар Брэнт Бурнс гоолдсоноор тоо 4:3 болон ойртсон ч онооны самбар дээрх тэнцлийг авчрах хувь Миннесотагийн залууст олдсонгүй.

Улмаар энэ тоглолтонд “Каролина Харрикейнс” ялалт байгуулж, шинэ улирлыг хожлоор эхлүүлж байгаа юм. “Уайлд”-ын хаалгач Уард 26 цохилт, Миннесотагийн хаалгач Бакстром 27 цохилтыг тус бүр аюулгүй болгосон ч хаалгаа аль аль нь бат манаж чадаагүй, харьцангүй олон гоолтой тоглолт Финляндын мөсөн талбайн хорхойтнуудыг баярлуулсан юм.
Хоёр баг бямба гаригт дахин тоглоно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж