“Mongolian Music Video Awards-2010” наадам болно

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

“Mongolian Music Video Awards-2010” наадам болно

“Монголиан мюзик” продакшнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “UBS music video awards” наадам энэ жилээс “Mongolian music video awards” нэрээр зохиогдож юм. Монголын шинэ үеийн хөгжмийн урлагийнхан, видео клип бүтээгч студи продакшнуудын намар намрын чуулган болсон энэ наадам нь энэ жил долоо дахь жилдээ болох гэж байна. Тус наадам нь анх 2004 онд 13 номинациар шилдгүүдээ тодруулдаг байсан бол энэ жил 15 номинациар шалгаруулах юм. Энэ жилийн “Mongolian music video awards-2010” наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд МҮОНТВ-ийн захирал, сэтгүүлч Ц.Оюундарь, “NTV” телевизийн продюсер, кино судлаач Д.Түмэн-Өлзий, “Freeline” студийн захирал, зураглаач Ц.Гансэрээ, найруулагч Р.Тулга, шог зураач С.Цогтбаяр, “Гэсү” дизайн студийн захирал, зураач Г.Ганбаатар, “Аригу” видео компанийн захирал, продюсер Л.Ариунбат нар багтаж байна.

    Жил бүр шинэ санаа, техникийн дэвшлийг үзэгч олноо гайхуулж, уран бүтээлчдэд урам хайрладаг наадамд энэ жил 30 гаруй студи, продакшны 100  видео клип шилдгийн төлөө өрсөлдөж байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн гурван удаагийн үзлэгээр шилдэгт өрсөлдөж байгаа клипүүдийг сонгон шалгаруулж, “Mongolian music Video awards 2010” наадамд нэр дэвшүүлэх юм. Дашрамд дурдахад уламжлал болсон 13 номинациас гадна “Сонирхогчдын шилдэг видео клип” “Электро хөгжмийн шилдэг клип” гэх хоёр номинацийг нэмж байгаа юм. “Mongolian music video awards 2010” видео клипний шилдэгийг тодруулах долоо дахь удаагийн наадам энэ сарын 17-нд 17:00 цагаас Соёлын төв өргөөний өмнөх талбайд улаан хивсний ёслолоор нээлтээ хийнэ.

Сонирхуулахад наадмын улаан хивсний ёслолд поп хатагтай Б.Сарантуяа, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун зэрэг рок попын одод хүндэтгэлийн хослол, үдэшлэгийн даашинзтай алхах юм. Шагнал гардуулах ёслолын гала тоглолтод “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун өөрийн тусгай тоглолтыг бэлтгэж байгаа төдийгүй олон гайхалтай гэнэтийн бэлгийг энэ үдэш барих юм. Мөн тоглолтод орчин үеийн жааз, сонгодог бүжиг, рок поп гээд хөгжмийн бүх төрлийн үзүүлбэрийг сонирхуулах аж.

“Mongolian Music Video Awards-2010” наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх журмаас ирэх пүрэв гаригт буюу энэ сарын 14-нд “Монгол Ньюс” мэдээллийн төвд 11:00 цагаас наадмын зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал зарлажээ.

 “UBS Music Video Awards” наадмын бүх цаг үеийн шилдгүүд

“UBS Music Video Awards” 2004 он:
1. Олны таашаал номинаци:– дуучин Т.Ариунаа “Жаргаж үзээгүй зул”, Lemon продакшн
2. Дуундаа ахадсан номинаци: – “Салхи” хамтлаг “Хайрын тухай яримааргүй байна”, G еntertainment
3. Шилдэг рок дууны клип номинаци:– “Шөнийн галт тэрэг”, “Цагаан өнгөт асар”,  Lemon продакшн
4. Шилдэг  найруулагч номинаци:– МУГЖ Т.Ариунаа “Би”, Неrо  entertainment, Б.Баатар
5. Шилдэг дүрс график номинаци: – “Камертон”  хамтлаг, “Чка өдөр” Zaya’sh  студи, Ш.Даваадорж
6. Шилдэг давтагдашгүй санаа номинаци: – “Люмино”, “Зам“, Zaya’sh студи, Ш.Даваадорж
7. Шилдэг зураач номинаци: – “Мишээл”, “4 улирал нэгэн сэтгэл”, Lemon продакшн, Тэгшсүрэн, Тэгшбаяр
8.Шилдэг хип хоп дууны клип номинаци: – “Люмино”, “Зам“,  Zaya’sh студи, Ш.Даваадорж
9. Шилдэг зураглаач номинаци: – МУГЖ Т.Ариунаа “Жаргаж үзээгүй зул”, Lemon продакшн, Л.Лхагвадорж
10. Шилдэг поп дууны клип номинаци: – “Камертон хамтлаг”, “Хөхөө намжил”, Zaya’sh  студи, Ш.Даваадорж
11. Шилдэг продюссер номинаци: – “Би” , “Жаргаж үзээгүй зул”, “Хайрын зай”, “Чамтай бас чамгүй” ддуны клипүүдийг үзэгчдэдээ хүргэснээр МУГЖ Т.Ариунаа.

“UBS Music Video Awards” 2005 он:

Шилдэг давтагдашгvй санаа- "Чамдаа хэлье" дууны клипээр"Hero" энтертайнмент, Дуучин Д.Болд
Шилдэг продюссер- "Чамдаа хэлье", дуучин Д.Болд
Шилдэг зураач- "Цахлай" дууны клипээр"Динамист" студи, “Шөнийн галт тэрэг” хамтлаг
Шилдэг зураглаач – Хийлч Дэлгэрцэцэг, “Үлэмжийн чанар”, Hero entertainment
Шилдэг имидж бvрдvvлэлт- "Hell" дууны клипээр imagemaker Мөнгөлдэй, дуучин Мишээл
Шилдэг дvр бvтээлт- "Би гэртээ" дууны клипээр ”Номин талст” хамтлаг
Шилдэг компьютер график- Дуучин Д.Болдын “Нүд чинь хайр харуулна" дууны клипээр "Cross animation" студийн Нэмэхбаяр
Олны таашаалд нийцсэн клип- "Чамдаа хэлье", дуучин Болд, "Hero" энтертайнмент
Шилдэг найруулагч- “Чамдаа хэлье" дууны клипээр "Hero" энтертайнментын Б.Баатар, дуучин Д.Болд
Шилдэг дебют клип- "Хайрлая, хагацъя" дууны клипээр дуучин Соко
Шилдэг хип хоп дууны клип- "Сvлжээ" дууны клипээр Ice-top хамтлаг. Skin entertainment
Шилдэг рок дууны клип- "Чоно" хамтлаг,  
Шилдэг поп дууны клип-"Дэргэд минь байж хайр минь", дуучин Ц.Чулуунбат, "Hero" энтертайнмент

“UBS Music Video Awards” 2006 он:
Шилдэг продюсер – Т.Ариунаа, "Хєх монголын үр сад" дуугаар. Херо энтертаймент.
Шилдэг найруулагч – "Камертон" хамтлагийн дуучин Мээдээгийн гурван ангит цуврал клипээр Big" энтертайментын найруулагч З.Батболд
Шилдэг зураглаач – "Камертон" хамтлагийн дуучин Эбагийн "Чи минь үүрд минийх" дууны клипээр “Hero” энтертайнментын Б.Баатар  
Шилдэг зураач – Т.Ариунаагийн "Хєх монголын үр сад" дууны клипээр “Hero” энтертайнментын Б.Баатар  
Шилдэг дүрс график, эвлүүүлэгч- "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмєрєнгийн "Чамайгаа үнсье" дууны клипээр “Hero” энтертайнментын Б.Баатар  
Шилдэг дэбют –“Болдоггүй шүү”, “Киви” хамтлаг   
Шилдэг дүр бүтээлт – “Эсрэг өдөр”, “Татар” хамтлаг, Big entertainment  
Шилдэг имиж бүрдүүлэлт – "Бvсгvй хvний нулимс энэ хорвоод байдаг юм", “Киви” хамтлаг, Lemon студи  
Олны таашаалд нийцсэн клип- Д.Оюунтvлхvvр, Хаянаа "Зvvдний учрал", "Cross animation" Нэмэхээ
Шилдэг санаа – Дуучин Quiza, "Олуулаа", V студи
Шилдэг поп хамтлаг дуучдын клип – “Хэрвээ”, дуучин Д.Болд, "Cross animation"
Шилдэг хип хоп хамтлаг дуучдын клип – "Сак", – "S&I", "ICE top" & "BX"
Шилдэг рок хамтлаг дуучдын клип – "Унтсан луу сэрлээ", "Никитон" хамтлаг, Animo entertainment

“UBS Music Video Awatds” 2007 он:
Шилдэг санаа – МС Одко, "Даван тэс" дуугаар "Pro production
Шилдэг продюсер- "Амлалт", "Чиний тєлєє" цуврал клипээр"Номин талст" хамтлагийн дуучин Д.Батсүх Шилдэг зураач- “Гэрлээ унтраа", дуучин Д.Болд, "Hero" энтертайнмэнт
Шилдэг зураглаач- "Хүсэл", Д.Батсүх, “Него" энтертайнмэнтын Б.Баатар
Шилдэг имидж бvрдvvлэлт- "В" продакшн DZ man-ий "Freedom"
Шилдэг дvр бvтээлт- "Хvсэл", Д.Батсүх, , “Него" энтертайнмэнт
Шилдэг дvрс, график, эвлvvлэг – "Гэрлээ унтраа", дуучин Д.Болд, "Него" энтертайнтент
Олны таашаал хvртсэн клип- Д.Болдын "Чамгүйгээр би уйтгар гунигийн хаан", "Skin" энтэртайнмент
Шилдэг найруулагч-Д.Батсүхийн "Хүсэл" дууны клипээр "Hero" Б.Баатар
Шилдэг дебют студи – "Lizard" продакшн хийлч Ч.Дэлгэрцэцэгийн "Алсын газрын зэрэглээ"
Шилдэг хип хоп хамтлаг, дуучдын клип-“ Татар” хамтлагийн "Хорвоо" дуугаар "Skin" энтертайнмэнт
Шилдэг рок альтернатив дууны клип – "Лемон" студи "Лемонс" хамтлагийн "Хайртай" дууны клипээр
Шилдэг поп хамтлаг дуучдын клип- Д.Батсүх, "Хүсэл" дууны клип. "Hero" энтертайнмэнт тус тус шалгарав.

“UBS Music Video Awards” 2008 он:  
Шилдэг поп хамтлаг дуучдын шилдэг клип номинаци- “Гурван охин хамтлаг”-ийн "Чамайг хайсаар байх уу" дуугаар "Hero" entertainment
Шилдэг хип хоп хамтлаг дуучдын клип – Дуучин Quiza & BX нарын хамтран дуулсан "Хүмүүн төрөлхтөн" дуу, Ace entertainment
Шидэг рок альтернатив хамтлаг, дуучны клип – "Nomads" хамтлаг "Evil within", "Meteor" студи
Шилдэг санаа- "Алтан ураг" хамтлагийн "Араатан", Golden game  
Шилдэг продюссер- Бүх оддын дуулсан "Өглөө шиг эх орон" дуугаар МУ-ын Ерөнхий сайд С.Баяр, "Hero" entertainment
Шилдэг зураглаач- Дуучин Д.Болдын "Only one" дуугаар зураглаач Энхбаяр, Cross animation
Шилдэг зураач- "Fire" хамтлаг "Хүлээлт" дуугаар "Неro" entertainment.
Шилдэг дебют- "Киви" хамтлаг, "Хожуу учрал", "Wanted” студи
Шилдэг дүр бүтээлт, жүжиглэлт- Татар хамтлагийн "Messаge", Big entertainment
Шилдэг дүрс график, эвлүүлэг- "Чингис хаан" хамтлагийн "Мөрөөдсөөр байх болно" дуугаар Рrорiх студи
Шилдэг имиж бүрдүүлэлт- “Гурван охин" хамтлаг "Бид гурвуулаа", Cross animation студи
Шилдэг найруулагч- Nomads хамтлаг, "Evil within" дуугаар "Meteor" студи, найруулагч Ариунболд.
Олны таашаалд нийцсэн клип- "Vanquish" хамтлагийн "Миний пүүз" дуу, TJ entertainment.

“UBS Music Video Awards” 2009 он:
Шилдэг санаа- “7 сарын 1” дууны клипээр Тэнүүн, Quiza нар. V студи. Ивээн тэтгэгч Fusion brand   
Шилдэг продюссер – Д.Болдын “Crazy fashion”, “Bonita”, дуучин Э.Агиймаагийн “Надаас чи” дуугаар В продакшны захирал Д.Болд. Hero entertainment. Ивээн тэтгэгч MAX fashion shop.
Шилдэг найруулагч – Д.Болдын “Crazy fashion”, Lumino MC “Төлөө” дуугаар Hero entertainment-ын найруулагч Б.Баатар. Ивээн тэтгэгч UNITEL корпораци
Шилдэг зураглаач – Дуучин Ч.Анугийн “Чамд жаргал ирнэ” дууны клипээр V студийн найруулагч Түвшинтөр. Ивээн тэтгэгч ХАС банк
Шилдэг зураач – Take off хамтлагийн “Зөвхөн чиний төлөө амьдармаар байна” дууны клипээр Zaya`sh студийн Ш.Даваахай. Ивээн тэтгэгч CASHMERЕ WORKSHOP
Шилдэг дүрс график эвлүүлэг – “Арга билэг” хамтлаг, Шуранхай Д.Эрдэнэчимэг, “Гэмтэй дээ”. Lemon студийн Л.Лхагвадорж. Ивээн тэтгэгч АЭРОМОНГОЛИЯ авиакомпани
Шилдэг дэбют – The Pips “20:30” дууны клипээр Flykillers студи. Ивээн тэтгэгч ЖЭМ ИНТЕРНЭШНЛ компани
Шилдэг дүр бүтээлт – “Дурлалыг юутай зүйрлэх вэ” дууны клипээр дуучин Л.Ган-Эрдэнэ. N entertainment. Ивээн тэтгэгч SKYTEL компани
Шилдэг имиж бүрдүүлэлт – Төгөлдөр хуурч Ами, “Flight of the bumble bee”. N entertainment. Ивээн тэтгэгч BE брэнд
Олны таашаалд нийцсэн клип –  “Love song” дуугаар Дуучин BX, Эгшиглэн нар. V студи.  Ивээн тэтгэгч СИТИНЭТ компани
Поп хамтлаг дуучдын шилдэг клип – “Love song” дууны клипээр ВХ, Эгшиглэн нар. V студи. Ивээн тэтгэгч “Монгол газар” компани
Хип хоп хамтлаг дуучны шилдэг клип – “Төлөө дуугаар” Lumino хамтлагийн MC. Hero entertainment. Ивээн тэтгэгч Time shop
Рок альтернатив хамтлаг дуучны шилдэг клип –  “Үлгэр” дууны клипээр Fire хамтлаг. TJ entertainment. Ивээн тэтгэгч BECK”S  брэнд
Сонирхогчийн шилдэг клип – Ц.Батзаяагийн “Өнгө түгээгч” дууны клип тус тус шалгарч байжээ.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж