Коби тоглоход бэлэн биш байна

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Коби тоглоход бэлэн биш байна

Испанийн Барселон хотноо Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга “Лос Анжелес Лейкерс” баг талбайн эзэн “Барселона” клубтэй нөхөрсөг тоглолт хийж, 92:88 харьцаатай ялагдал хүлээлээ.

Испанийн шигшээ багийн төвийн тоглогч По Газол энэ тоглолтонд багаа тэргүүлж, 24 оноо авсан ч хоёрдугаар хагаст тэрбээр довтолгооныхоо ердөө ганцыг нь л цагаригт оруулсан байна. “Лейкерс” 12 онооны давуу байдалтайгаар эхэлсэн ч төгсгөлийн үед оноогоор гүйцэгдэж, улмаар хожигдол хүлээсэн юм.

Коби Брайнт талбай дээр 25 минутыг өнгөрүүлсэн нь “Миннесота Тимбервулвес”-тэй тоглосон тоглолтын минуттай харьцуулахад бэртэл нь харьцангүй сайжирсныг харуулж байлаа. Гэвч тэрбээр ердөө 15-хан оноог авсан төдийгүй, 15 довтолгооныхоо 13-ыг нь алдаж, тоглолтын тэнцүүлэх боломжтой хоёр удаагийн холын зайн шидэлтээ дараалан алдсан юм.

Тэрбээр өөрийнх өвдөгний бэртэл сайн байгаа гэж хэлсэн боловч, дасгалжуулагч Жэксон “Тэр тоглоход бэлэн биш байгаа. Талбай дээр өөрийн хөгжөөн дэмжигчид болоод багтаа дэмжлэг үзүүлэхээр гарсан юм” гэжээ. 

Ийнхүү өнгөрсөн жилийн аваргууд 0-2 гэсэн амжилттайгаар нутаг буцах нь ээ. Өнгөрсөн жил тэд улирлын өмнөх тоглолтуудыг харин ч өндөр амжилттайгаар дуусгаж байсан.

Хэдийгээр нөхөрсөг тоглолт ч талбай дээр тоглогчид тийм нөхөрсөг байгаагүй бололтой. Тоглолтын үеэр гурван удаа шүүгч техникийн алдааг тоглогчдод зааж, харин тоглолтын дараа Хуан Карлос Наварро биеийн хүч давамгайлсан тоглолт боллоо гэсэн байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж