Америкийн онгоцны үйлдвэрийн Boeing концерн Арабын Dubai Aerospace Enterprise DAE гэх улсын компанийн 737 хөлгийн захиалын тал хувийг буюу 32 онгоцны үнэ болох 2,3 тэрбум ам.доллараа алджээ. Албан ёсоор батлагдаагүй энэ мэдээллийг Bloomberg мэдээлсэн байв.
Одоо нийтдээ 35 онгоцны захиалга байгаа ба өнгөрсөн арванхоёрдугаар сард нийт 67 ширхэг Boeing 737 захиалагдсан байв. Концерны мэдээгээр 32 онгоцны захиалгыг болиулжээ.
Өмнө нь DAE компани Boeing онгоцны захиалгаасаа татгалзан тоог нь бууруулна гэж хэвлэлээр бичиж байлаа. Энэ компани нь 47 онгоцноос татзалзсаны дараа энэ ажиллагаа хийгджээ. Тэд америкчуудаас гадна тэдний өрсөлдөгч Airbus компаниас ч захиалгаа бууруулсан байна.
DAE компанийг анх 2006 онд Дубайд байгуулсан юм. Түүнийг дэлхийн томоохонд орох лизингийн компани болно гэж хэлж байв. Dubai Airshow нисэхийн салонаар DAE 2007 онд нийт 100 ширхэг Boeing 737 онгоцны захиалгыг 13,7 тэрбум ам.доллараар хийсэн байв.