Эдвин ван дер Сар зодог тайлах уу

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Эдвин ван дер Сар зодог тайлах уу

Эдвин ван дер Сар энэ улирлыг дуусгаад зодог тайлж магадгүй талаар “Манчестер Юнайтед” багийн хаалгачдын дасгалжуулагч Эрик Стийл хэлж байна. Нидерланд хаалгач 2005 онд “Фулхэм” багаас Олд Траффорд цэнгэлдэхэд ирж байсан ба энэ оны аравдугаар сарын 29-нд 40 нас хүрсэн юм. “Манчестерийн өглөөний мэдээ” сонинд Эрик Стийл ярихдаа “Эд сүүлийн улирлынхаа тухай аль хэдийнэ яриад эхэлсэн. Мэдээж тэр сайн хэвээрээ байгаа ч одоо тоглолтоос өөр зүйлд санаа тавих цаг нь болсон” гэжээ. Ван дер Сарын шагналын цуглуулганд хоёр л цом байдаггүй нь дэлхийн аварга болоод Английн хөлбөмбөгийн холбооны цом юм. Холбооны цомын хувьд энэ жил авч чадвал түүний хувьд сэтгэл амар зодог тайлахад болно.

Ямартай ч тоглогч өөрөө энэ талаар мэдэгдээгүй байгаа боловч “МанЮ” хэдийнэ түүнийг орлох хаалгачийн эрэлд гараад байгаа. Одоогийн байдлаар “Ювентус”-ын Жанлуижи Буффон, “Аякс”-ын Мартен Стекеленбург нартай Олд Траффорд холбоо тогтоогоод байгаа аж.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж