Нефтийн нэг баррелийн үнэ бараг 100 ам.доллар хүрч байгаа ч Оросоос хөрөнгө гадагш урссаар байна. Энэ нь юу гэсэн үг вэ? Тайлбарлахад бас тийм амар биш. Сонгууль хүртэл бас зайтай л байна. Маргаангүйгээр өгөх ганцхан хариулт байгаа. Нөгөө яриад байдаг хөрөнгө оруулалтын уур амьсгаа маш муудан тоон нь чанарт шилжих чухал босгийг алхжээ.
Хямралын өмнө бол нефтийн үнэ маш өндөр, Оросын эдийн засгийн үзүүлэлт маш ирчимтэй болоод хөрөнгө нь авлигад ч ашигт ч, хөрөнгө оруулалт ч хүрэлцэнэ гэж байсан юм. Өнөөдөр нөгөө ерөнхийлөгч Медведевын тэмцээд байгаа “хорлон” гэх авлига газар авч нэг баррелийн 100 доллар ашиг өгөхөө больсон бололтой. Нефтийн ийм их үнэ байхад хөрөнгө гадагш урсана гэдэг нь авлига хичнээн их эрчимтэй өссөнийг ямар ч чансаа, илтгэлээс илүүтэйгээр харуулж байна.
Хоёр дахь асуудал нь төрийн зардал яахын аргагүй мөн. Нефтийн үнэ 100 доллар хүч байхад Оросын төсөв алдагдалтай хийгдэнэ гэж дөрвөн жилийн төсөөлөх аргагүй байв. Өнөөдөр энэ нь бодит болоод татвар нэмэх талаар ярьж байна. Бууруулах биш нэмэх талаар шүү. Даатгалын татвар нь өнгөрсөн жилд 34 хувиар нэмэгдсэн билээ. Үүний зэрэгцээ нэмүү өртөгийн татварыг бүгд төлөхгүй ч төсвийн алдагдал төлөвлөснөөс хамаагүй давуутайгаар гарч байна. Энд 2011 оны сонгуультай холбоотойгоор төрийн зардал эрс өссөнийг нэмж болно. Тэр нь жилийн сүүлийн хагаст Нөөцийн сангийн зарлагыг улам ч нэмэгдүүлэх нь ойлгомжтой. Орос төсвийн алдагдлаа хэрхэн хаах вэ? Орос зээл авах уу? Мөнгө хэвлэх үү? Татвараа нэмэх үү? Эдгээр асуудалд одоогоор хариу алга. Тодорхойгүй бусын төвшин урт хугацааны хөрөнгө оруулалтын хувьд хэтэрхий өндөр байна. Гадаадынханд ч дотоодынхонд ч.
Өнөөгийн Орост авлига ба төрийн зардалтай хэрхэн тэмцэх вэ? Эдгээр асуудлуудыг эдийн засгийн ба улс төрийн өрсөлдөөнгүйгээр, эдийн засгийн удирдлагын өндрийг хувийн бизнестэй хуваалцалгүйгээр шийдэж чадна гэдгийг төсөөлөхөд бэрх байна.
Зохиогч нь Оросын эдийн засгийн сургуулийн захирал бөгөөд, эдийн засгийн ухааны доктор