АТГ-ын албан хаагчид сургалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

АТГ-ын албан хаагчид сургалт зохион байгуулав

“Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэнгээр ахлуулсан баг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байгаа талаар өмнө мэдээлсэн. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Хил хамгаалах 0108 дугаар анги, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гаалийн газар зэрэг төрийн байгууллагуудын албан хаагчдад авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлэх асуудлаар энэ сарын 7-ны өдөр сургалт зохион байгуулсан байна. Түүнчлэн, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа агентлагуудын удирдлага, ажилтнуудад “Авлигын хор хөнөөл”, “Төрийн албаны ёс зүй”, “Ашиг сонирхлын зөрчил, түүнийг удирдах нь”, “Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг үнэн зөв бүрдүүлэх арга зүй” сэдвүүдээр нийт 300 гаруй төрийн албан хаагчид сургалт зохион байгуулсан байна.  Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан томоохон хэмжээний “Төрийн үйлчилгээний нээлттэй, ил тод байдал” сэдэвт өдөрлөг зохион байгуулж байгаа юм.  
 

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж