Египет тарианы үнийн давалгаа үүсгэв

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Египет тарианы үнийн давалгаа үүсгэв

Дэлхийн үр тарианы томоохон импортлогч Египет үр тарианы зах зээлд ноцтой нөлөөг үзүүлж байна. Африкийн энэ оронд улс төрийн хямрал үргэлжилж байгаагаас үр тарианы үнэ биржүүдэд ихээр өсч байна. Орос өөртөө тавьсан хоригоор дэлхийн үр тарианы зах зээлээс хаагдсан ч даяарчлалын үнийн нэмэгдлийн нөлөөнд автсаар байна гэж Оросын үр тарианы холбооны тэргүүн Аркадий Злочевский ярьж байна. Гэхдээ олон шинжээчид Оросын үнэнд бүтээгдэхүүний интервенци нөлөөлөн тарианы үнэ буурна гэжээ.

Египетийн улс төрийн тогтворгүй байдал ба Хойд Африк, Охйрхи Дорнодын улс төр дэлхийн үр тарианы үнийг нэмэгдүүллээ гэж ноён Злочевский мэдэгдсэн ба түүний хэлснээр хүнсний бүтээгдэхүүний урт хугацааны үнийн өсөлтийн хандлага үүссэн байна. Тухайлбал, Чикагогийн бирж дээр тонн улаан буудайн үнэ 315 ам.доллар болсон байв. “Орчил үнэ биш ч гэсэн бага биш мөнгө” гэж Злочевский тэмдэглэв. Үр тарианы дээд үнэ 2008 онд бүртгэгдэн нэг тонн бүтээгдэхүүн 350–360 доллараар зарагдаж байв.

Дэлхийн үнэ нь тарианы экспортын хоригтой Орост хүртэл нөлөөлсөн байв. Өнгөрсөн долоо хоногт Хойд Кавказад гуравдугаар сортын улаан буудайн тоннын үнэ 50 рублиэр, арвайн тонн нь 67 рублиэр тус тус нэмэгджээ.

Орост өнгөрсөн баасан гаригаас тарианы зах зээлд бүтээгдэ.хүүний интервенцийг хийж эхэлсэн ба эхний арилжаанд тэр нь онцгой нөлөө үзүүлж чадсангүй. Хэрэв төрийн сангаас тарианы наймааг хурдтайгаар хийж чадвал үнийн уналт гарч ирэх магадлалтай.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж