Өнөөдөр манай дөрвөн боксчин тулалдана

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Өнөөдөр манай дөрвөн боксчин тулалдана

Спортын төв ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж буй оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээний хэсгийн ээлжит тоглолтууд өнөөдөр 15.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн тухайд 52, 60, 69, 81, +91 кг-ын жингийн нийт есөн тулаан болохоос манай дөрвөн ширэн бээлийтэн эх орныхоо рингэнд гарч, тулалдах юм.

Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт 52 кг-ын жинд ОХУ-ын Дмитрий Сотниковтой, 60 кг-д Д.Отгондалай Казахстаны Гани Жаилауовтой, мөн 69 кг-д Л.Шинэтулга Казахстаны Рустам Сваевтай, харин 81 кг-д С.Эрдэнэбаяр мөн Казахстаны боксчин Арбек Абдуганиевтэй тус тус нударга зөрүүлэх ажээ.

Өнөөдрийн тоглолтын хуваарь:

52 кг:
Хаби Исмаил-Ахунов /Казахстан/ – Виктор Гоголев /Украйн/
Дмитрий Сотников /ОХУ/ – Н.Төгсцогт /Монгол/

60 кг:
Денис Беринчик /Украйн/ – Ву Хао-Пай /Тайвань/
Д.Отгондалай /Монгол/ – Гани Жаилауов /Казахстан/

69 кг:

Рустам Сваев /Казахстан/ – Л.Шинэтулга /Монгол/
Ондер Сипал /Турк/ – Василий Белоус /Молдав/

81 кг:
Арбек Абгуданиев /Казахстан/ – С.Эрдэнэбаяр /Монгол/
Руслан Фаифер /ОХУ/ – Диндар Голгек /Турк/

+91 кг:

Арсланбек Махмудов /ОХУ/ – Рустам Рыгебаев /Казахстан/

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж