Бэндичид өнөөдөр ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Бэндичид өнөөдөр ирнэ

Казахстаны Астана, Алма-Аты хотуудад болсон Азийн өвлийн спортын VII наадмаас мөнгөн медаль хүртсэн Монголын бөмбөгтэй хоккейчид өнөөдөр эх орондоо ирж байна. Азийн өвлийн наадмын хаалтын ёслолын ажиллагаа өнгөрөгч ням гаригт Алма-Аты хотноо болсон бөгөөд Монголын бэндичид наадмыг өндөрлүүлээд нутагтаа ирж байгаа нь энэ юм. Азийн өвлийн наадмын хөтөлбөрт шинээр багтсан бөмбөгтэй хоккей буюу бэндигийн төрөлд Монголын багаас гадна талбайн эзэн Казахстан болон Киргизстаны багууд оролцож, манай тамирчид Киргизстаныг хожиж, Казахстанд хожигдож, улмаар аваргын төлөөх тоглолтод талбайн эзэн багт ялагдсанаар мөнгөн медаль зүүсэн билээ.

Хэдийгээр гурван орны тамирчин оролцсон ч Монголын спортын түүхэнд Азийн өвлийн наадмаас анхны мөнгөн медалийг бэндичид эх орондоо авчирсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж