Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг томилох тухай асуудлыг авч хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа. Тус бүлэг завсарлага авсан үндэслэлээ “Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул одоо нэр дэвшүүлж оруулж ирж байгаа хүний асуудлыг хамтад нь хэлэлцээд явах ёстой гэсэн зарчмын байр суурь баримталж буйгаа илэрхийлэв. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан “Хэдий болтол хүлээх гэсэн юм, өнөөг хүртэл Ерөнхийлөгч УИХ-д нэр оруулж ирсэнгүй. Төрийн ажил үргэлжилж байх ёстой. П.Очирбат гишүүнийг бид уяж боолгүй, зөвшөөрөөд Үндсэн хуулийн цэцэд томилоо биз дээ. Яасан завсарлага авч дуусдаггүй юм бэ. Ингэж ялих шалихгүй юмаар шалтаг зааж болохгүй” гэв.

Хуульд зааснаар цөөнх завсарлага хүссэн тохиолдолд уг асуудлыг хойшлуулдаг заалттай тул энэ асуудал үндсэндээ УИХ-ын хаврын чуулган хүртэл хүлээгдэх болж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж