“Аватар” кино DVD-гээр гарна

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

“Аватар” кино DVD-гээр гарна


Найруулагч Жеймс Камероны “Аватар” кино Blu-ray болон DVD хувилбараар худалдаанд гарахад бэлэн болжээ. Дэлгэцэнд гарсан хувилбарт багтаагүй хасагдсан 45 минутын хэсэг энэ хувилбарт бүрэн хэмжээгээрээ багтжээ.

Найруулагч Жеймс Камерон “Би багийнхандаа “Аватар” киноны фэнүүд юу хүсч болох тэр бүгдийг багтаасан төгс бүтээл гаргацгаая гэж хэлсэн. Энэхүү худалдаанд гарах хувилбарт кино анх хийгдсэн бүрэн хэмжээгээрээ орсон” хэмээжээ.

“Аватар” кино Blu-ray хувилбар гурван CD-тэй. Эдгээрт киноны театрт гарсан хувилбар, зураг авалтын үеийн баримтууд, өмнө нь үзэгчдийн хүртээл болж байгаагүй 45 минутын бичлэг зэргүүд багтсан. DVD хувилбар нь мөн гурван CD-тэй бөгөөд киноны эх хувилбар мөн дуунууд зэргийг багтаасан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж