Худалдан авах мөнгийг PepsiCo-д зээлдүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Худалдан авах мөнгийг PepsiCo-д зээлдүүлэв

ФОТО: alekseenok.ru

«Вимм-Билль-Данн» хүнсний бүтээгдэхүүний компанийг худалдан авахын тулд түүний охин компаниаас наймааныхаа зардлын гуравны нэгийг PepsciCo Russia компани зээлдэх болов. Wimm Bill Dann Finance Cyprus компани PepsiCo Russia Ltd.-д 31,37 тэрбум рублийг, Wimm Bill Dann Finance Russia нь PepsiCo ОАО «Лебедянский» гэх зуун хувийн охин компанид нь 7,36 тэрбум рублийг зээлдүүлж байна. Зээлийн жилийн хүү нь  9,95 хувь ба 2014 оны хоёрдугаар сард зээлээ төлсөн байна.

«Вимм-Билль-Данн» (ВБД) компанийг худалдан авах нууц хэлцлийн талаар анх энэ сарын эхээр мэдэгдсэн байв. Энэ наймаагаар PepsiCo орос компанийн 66 хувийн хувьцааг уг компанийг үндэслэгч нараас авна. Нэг хувьцааг 132 ам.доллараар авах бөгөөд өмнө авч байсан 11 хувийн хувьцааны хамт Америкийн компани 76,98 хувийг эзэмших юм. Үүнээс гадна PepsiCo ирэх сарын 11 хүртэл үлдсэн хувьцаануудын нэгийг нь 3883,7 рублиэр худалдан авч цуглуулах эрхтэй болжээ.

Оросын холбооны монополийн эсрэг алба өнгөрсөн сард энэ наймааг зөвшөөхсөн юм. Албаны мэдээнд наймаанаас өмнө PepsiCo компани нь Оросын жүүсний зах зээлд 27 хувь, ВБД-д 15 хувийг эзэлж байжээ. ВБД-г бүрнээр авсны дараа  PepsiCo компани Оросын жүүсний зах зээлд 42-47 хувийг эзэлсэн байх болно.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж