Фергусон дайчин чанар хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Фергусон дайчин чанар хүсч байна

“Манчестер Юнайтед” энэ жилийн Премьер лигт айлын талбайгаас бүтэн оноо авах аргаа олохгүй байсаар л байна. Тиймээс ч “Юнайтед”-ын босс Сэр Алекс Фергусон багийн тоглогчдоо түрэмгий байдал үзүүлэхгүй байна гэж үзжээ. Өнгөрсөн тойрогт “Сандэрланд”-тай хуурай тэнцээ хийснээр тэд хүснэгтийг тэргүүлэгч “Челси”-гээс таван оноо алдаад байгаа. Энэ тэнцээнээс гадна тэд “Фулхэм”, “Эвертон”, “Болтон” гэсэн лигийн дундаж багуудад оноо алдсан юм.

Фергусон “ Одоогийн энэ баг маань эсрэг талаа бүрэн дуусгахгүй юм. Гудисон паркт бид 3:1-ээр тэргүүлж явахад дахин гурваас дөрвөн гоолын боломж олдсон ч ашиглаагүй. Тиймээс ч бид шангаа хүртсэн. Бид шүүгчийн мэдлийн цагт хоёр ч гоол алдсан. Тэр бол байж боломгүй алдаа” гэсэн байна. Мөн тэрбээр “Тоглогчдод маань дайчин зан чанар алга. Энэ талыг нь хөгжүүлэх хэрэгтэй. Бидэнд гоол оруулах нь асуудал үүсгэхгүй байгаа ч эсрэг талынхаа найдварыг таслах тал дээр асуудалтай байна. Би хүснэгтийн байрын тал дээр тоглогчдодоо буруу өгөхгүй. Тэдэнд бүх боломж бололцоо байгаа, тэд лигт түрүүлж чадна” гэжээ.

Боломжит онооноос нэлээд ихийг алдаад байгаа нь тэднийг олны ярианы сэдэв болгоод байгаа ч Фергусон энэ байдлыг хурдан өөрчилж чадна гэдэгт итгэлтэй байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж