Австрали усан спортод ноёлсон хэвээр

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Австрали усан спортод ноёлсон хэвээр

Хамтын нөхөрлөлийн орнуудын 19-р спорт наадмын гурав дахь өдөр усанд сэлэлтийн есөн төрөлд медалийн эзэд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 200 метрийн өврөөр даллалтын төрөлд Австралийн Лейзел Жонс хоёр минут, 25,38 секундээр түрүүлсэн байна. Тус улсын Тесса Воллос болон Сара Кацулис нар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.
Эрэгтэйчүүдийн 50 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд Кенийн Жэйсон Данфолд улсынхаа анхны алтан медалийг хүртсэн. Австралийн Жеофф Хюгэл, Өмнөд Африкийн Роланд Шуман нар медалийн тавцанг бүрдүүлсэн байна.
Түүнчлэн 100 метрийн өврөөр даллалтын төрөлд Өмнөд Африкийн Камерон ван дэр Бург нэг минут 0,10 секундээр тэргүүлж, Австралийн Кристиан Спренгэр, Брентон Рикард нар удаахь байруудад шалгарсан юм.
Мөн эмэгтэйчүүдийн гимнастикийн олон төрөлтийн тэмцээнд Австрали улс дахин нэг алтан медаль хүртсэн байна. Лорэн Мичэл 58,2 оноогоор шагналын тавцанд гарч, эх орон нэгт Эмили Литл, Жоржиа Бонора нар мөнгө, хүрлийн эзэд болжээ.
Харин эрэгтэйчүүдийн гимнастикийн олон төрөлтөд Английн Люк Фолвэлл, 85,55 оноогоор түрүүлсэн байна.
Спорт наадмын гурав дахь өдрийн дараах байдлаар Австрали 21 алттай тэргүүлж, Энэтхэг 11 алт, Англи зургаан алтан медальтай удаалж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж