Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Хожсон халагдахгүй

Амжилт муутай байгаа “Ливерпуль”-ийн мэнэжэр Рой Хожсон өөрийн ажлаа алдахгүй гэсэн байна. Туршлага ихтэй дасгалжуулагч маань энэ зун Мэрсисайдад ирсэн бөгөөд тун саяхан баг нь шинэ эзэнтэй болоод байгаа билээ. “Ливерпуль” клубыг Америк бизнесмэн 300 сая фунтээр худалдаж авсан юм.
Шинэ багтаа ирээд хэдэн сарыг үдээд байгаа ч Хожсоны ажил нэг л урагшлахгүй байна. Багийн хурлын тэргүүлэгч Мартин Броутоны мэдэгдсэнээр багийн шинэ эзэн багаа, “Фулхэм”-ийн хуучин босс Хожсоны удирдлага дор өндөр амжилт гаргана гэж үзэж байгаа гэнэ. Броутон “Тэд одоогийн менежер энд байгаад баяртай байгаа. Тэд багийн гэрэлт ирээдүй, цэнгэлдэхийн шинэчлэлийн ажил зэрэг олон зүйлийн талаар санал нэгдэж байгаа. Ийм эхлэлтэй байхад, бидэнд амжилт ойр байгаа” гэсэн байна.
“Улаанууд”-ын хөгжөөн дэмжигчид багаа одоогийн байдлаасаа хурдан ангижраасай гэж хүлээсээр л.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж