“Оюутолгой” компани тендер зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” компани тендер зарлалаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Оюутолгой” компани тендер зарлалаа

    “Оюутолгой” ХХК нь Өмнөговьд алт, зэсийн уурхайн бүтээн байгуулалтын ажил явуулж буй Монгол Улсад бүртгэлтэй компани юм. 1355 метрийн гүн бүхий Хоёрдугаар босоо ам нь Хойд Хюго далд уурхайн блокчлон нураах аргаах явуулах олборлолтын гол ам болно. Уг босоо амны өргүүрийн цамхгийн инженерийн зураг төслийн ажил бүрэн хийгдэж дууссан болно. 97м өндөр (ойролцоогоор 31 давхар байшинтай тэнцэх), төмөр-бетонон өргүүрийн цамхгийн барилгын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Мөн тус амны хүдэр тээвэрлэх конвейер болон агааржуулалтын хонгилуудыг барьж дуусаад байна.“Оюутолгой” ХХК нь босоо аман дахь төрөл бүрийн зориулалттай дамжуулах шугам хоолой үйлдвэрлэх, шалгах болон нийлүүлэх аж ахуйн нэгж компаниудыг хайж байна.

    Дамжуулах шугам хоолойг цэвэр ус дамжуулах, бохир ус зайлуулах болон шахсан агаар дамжуулахад ашиглана. Шугам хоолойг Виктаулик төрлийн тоноглол ашиглаж холбон суурилуулах тул энэхүүтусгай тоноглолд таарах резьва ухлаадас гаргана. Эдгээр шугам хоолой нь босоо амны тоноглолд ашиглахад тавигдах аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалалтын шаардлагыг хангахад шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд даралт даах зэрэглэлийг хангаж,туршилт шалгалт хийгдсэн байх болно. Тус компани нь захиалгат багаж төхөөрөмж, угсралтын багаж хэрэгсэл, техникийн баримт бичиг болон нийлүүлэлтийн дараах техникийн туслалцааны нөхцлийг багтаасан дамжуулах шугам хоолойн нийлүүлэлтийн тендерт оролцох хүсэлтийг хүлээн авч байна. Тендерт оролцох сонирхолтой компаниуд компанийхаа ерөнхий чадавхийг тодорхойлох үүднээс Урьдчилсан шалгаруулалтын анкет бөглөж өгнө. Урьдчилсан шалгаруулалтын анкет болон босоо амны шугам хоолойн нийлүүлэлттэй холбоотой бусад мэдээллийг доорх хаягаар хандаж авч болно. Тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн албан бичгийг дээр дурдсан асуулгын хариултын хамт Монгол, Англи хэл дээр бэлтгэн 2011 оны хоёрдугаар сарын 25-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

    Тендерт оролцох хүсэлтээ цахим байдлаар oteoi@ot.mn хаягруу илгээнэ үү.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж