Аваар ослоос 115 хүний амийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Аваар ослоос 115 хүний амийг аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн III улиралд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын дуудлага нийт  456 удаа иржээ. Тодруулбал, объектын гал түймрийн 319, ой хээрийн түймэр гурав, зам тээврийн осол 21, мал, амьтны халдварт өвчин, шувуу үхсэн долоо, усанд осолдсон 20, өндрөөс унасан зургаа, химийн бодис алдагдсан дөрөв, уурхайн осол нэг, нүхэнд унасан гурав,  ахуйн осол гурав, лифтэнд гацаж дарагдсан гурав, хүн хордсон хоёр, борооны усанд автсан 26, хүчтэй салхины нэг болон бусад 37 дуудлагад ажиллажээ. Үүнээс  31 хүн осолд  өртөж амиа алдаж, дөрвөн хүн түлэгдэж гэмтэн, зургаан хүн өвчилж, аж ахуй нэгж  байгууллага, иргэдэд нийт 376,6 сая төгрөгийн хохирол учирсан аж. Осол аваараас 115 хүн, 78 байшин барилга болон  аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 895,05 сая төгрөгийн  эд хөрөнгийг  авран  хамгаалж, 68 хүнд эмнэлгийн анхан  шатны тусламж үзүүлж,  63  хүнийг эмнэлэгт хүргэжээ. Энэ нь аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагыг өнгөрсөн  оны  мөн  үетэй харьцуулахад     46 хувиар өсч,   осолд өртөж нас барсан хүний тоо 40 хувиар  буурсан  үзүүлэлт аж. Гал түймрийн  319  удаагийн дуудлагад  Аврах гал унтраах ангиуд нийт 198 объектын гал түймэр дээр тархалт хийсэн бол гал түймрийн аюулд хоёр хүн өртөж нас баран,  дөрвөн хүн  түлэгдэж гэмтсэн  байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймрийн дуудлагын тоо 80,2 хувиар, Аврах  гал унтраах анги ажилласан галын тоо  51,1 хувиар, иргэд  унтраасан  гал түймрийн  тоо 1,8 дахин,   өөрөө унтарсан гал түймрийн  тоо 1,9 дахин   өссөн  үзүүлэлттэй  гарчээ. Энэ хугацаанд   ой хээрийн түймрийн дуудлага  гурван удаа гарсныг Аврах,  гал унтраах ангиудын  бие бүрэлдэхүүн  ажиллаж бүрэн унтраасан байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж