Б.Түвшинбат хүрэл медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Б.Түвшинбат хүрэл медалийн болзол хангалаа

Спортын төв ордонд үргэлжилж буй оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр нийт 12 тоглолт болсноос манай хоёр тамирчин тулалдаж, ялалт байгуулсан байна. Дэлхийн 15 орны 77 тамирчны оролцож буй тус тэмцээний 60 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцож буй Д.Отгондалай өнөөдөр ОХУ-ын боксчин Иван Заиченкотой тулалдаж, хоёрдугаар раундад өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авлаа. Манай тамирчны хувьд эх орныхоо рингэнд үнэхээр илт илүүрхэж, ур чадвар, хурд хүч, техникийн хувьд илт давуу байдал мэдрэгдэж байв.
Мөн өнөөдөр манай тамирчдаас 64 кг-ын жинд Б.Түвшинбат тоглож, Литвийн боксчин Ауримус Науздиусыг 5:0 харьцаатай ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж