Таблет компьютерийн тоо 2015 он гэхэд 12 дахин өснө гэж компьютерийн зах зээлийн судалгааны "ISuppli" компанийн мэргэжилтэн Рода Александр мэдэгдлээ. Өнгөрсөн онд энэ төрлийн компьютер хэрэглэгчийн тоо 17.4 сая болж нэмэгдсэн бөгөөд 2015 онд 242 саяд хүрэх урьдчилсан тооцоо байгаа. Таблетийн худалдаа 2013 онд эрс нэмэгдэх ба хамгийн их борлуулалттай нь "Apple"-ийн Ipad, "Samsung""-ийн Galaxy байх бололтой. Өнгөрсөн онд Galaxy таблет 9.3 сая хувь худалдаалагджээ.
KT.mn