Бадминтоны ОУ-ын тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Бадминтоны ОУ-ын тэмцээн эхэллээ

 Монголын Бадминтоны холбооноос тав дах жилдээ зохион байгуулж байгаа “Mongolia International Series 2010” Олон улсын нээлттэй тэмцээнд таван орны 20 гаруй тамирчид өрсөлдөж байна. Бөхийн өргөөнд нийт таван төрлөөр зохиогдож байгаа тус тэмцээний аваргын төлөө тоглох тамирчдын нэрс өнөөдөр тодорлоо.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Ираны тамирчин Али Шаххосейни болон Словакийн тамирчин Майкл Матяка нар өрсөлдөх эрхтэй болсон бол эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд манай улсын тамирчин Б.Гэрэлмаа финалын тоглолтод шалгараад байгаа юм. Түүнтэй Словакийн тамирчин Моника Фасунгова өрсөлдөхөөр болсон байна. Фасунговагийн хувьд хагас шигшээд манай тамирчин М.Мөнхчимэгийг 21:7, 21:8 харьцаатай хоёр үеийн тоглолтод буулган авснаар финалд шалгарсан байна.

Нийт 5000 ам.долларын шагналын сантай “Mongolia International Series” тэмцээний шигшээ тоглолтууд маргааш өглөө 09.30 цагаас эхлэх бөгөөд тэмцээний аваргууд Лондонгийн олимпийн эрхийн 2500 оноо авах юм. Харин хоёрдугаар байрт шалгарсан тамирчид 2130, шөвгийн дөрөвт шалгарсан тамирчид 1750, харин шөвгийн наймд шалгарсан тамирчид 1370 оноо цуглуулах ажээ.

Маргааш болох тоглолтын хуваарь:

Эмэгтэй ганцаарчилсан: Моника Фасунгова /Словак/ – Б.Гэрэлмаа /Монгол/
Эрэгтэй ганцаарчилсан: Али Шаххосейни /Иран/ – Майкл Матяка /Словак/
Эмэгтэй хосын төрөл: Б.Гэрэлмаа, Моника Фасунгова – Б.Хулангоо, М.Мөнхчимэг
Эрэгтэй хосын төрөл: Ху Хө Маони, П.Энхмандах – Б.Шагдар, Али Шаххосейни
Холимог хосын төрөл: Майкл Матяка, Моника Фасунгова – О.Энхбат, Б.Гэрэлмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж