АНУ-ын үнэт цаасны хамгийн томоохон биржүүдийн нэг болох Nasdaq-ийн компьютерийн сүлжээ хакерийн халдлагад өртсөн тухай Reuters агентлаг мэдээлсэн байна. Биржийн удирдлага халдлагын талаарх мэдээллийг нууцалж байгаа ч олонд илэрхий болжээ. Nas-daq-ийн албан ёсны төлөөлөгч Фрэнк Де Мария "Манай сүлжээ хакерийн халдлагад өртсөн талаарх мэдээлэлд тайлбар өгөхөд эрт байна. Сүлжээнд эвдрэл гарч, хэвийн ажиллагаа доголдсон нь үнэн. Гэхдээ хакерууд халдсан эсэхийг бид тодруулж, хэрвээ үнэн бол гэмт этгээдүүдэд хуулийн хариуцлага оногдуулахын тулд ажиллах болно. Сүлжээнд гарсан гэмтэл азаар тийм ч ноцтой бус байна. Учир нь цахим арилжаа явуулах хэсэг гэмтээгүй, өөр хэсэгт доголдол гарсан юм" гэжээ.
Тус биржийн сүлжээнд нэгэн зэрэг 300 гаруй компани аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, арилжаа наймаа эрхэлдэг аж. Хэрэв хакерууд сүлжээнд бүрэн нэвтэрч, хамгаалалтыг эвдэж чадсан бол эдгээр.компаниудын нууц мэдээллийг аваад зогсохгүй арилжаанаас их хэмжээний мөнгө олох боломжтой байв. Энэ нь биржийн төдийгүй улс орны аюулгүй байдлыг хөндсөн ноцтой асуудал болох байсан хэмээн ажиглагчид үзжээ.
KT.mn