Хэмнэлт гаргаж ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Хэмнэлт гаргаж ажиллажээ

Оны эхний сарын байдлаар дотоодын хэрэгцээг хангаж буй цахилгаан станцууд өмнөх сараасаа илүүтэй эрчим хүч хэмнэж, алдагдлаа буурлуулжээ. Нийт долоон дулааны цахилгаан станц (ДЦС)-ын хэмжээгээр 16.87 хувь буюу өмнөх оны мөн үеийнхээс 1.21 нэгжээр (5423,109 мян.квт.ц), ТЭХС-ийн хэмжээгээр 16.68 хувь буюу өмнөх оны мөн үеийнхээс 1.22 нэгжээр (5359,535 мян.квт.ц) тус тус хэмнэсэн байна.
Хэмнэсэн эрчим хүчийг цахилгаан станц тус бүрээр нь үзвэл, "ДЦС-2" 0.6 нэгжээр, "ДЦС-4" 0.5,  "ДДЦС" 0.59 нэгжээр, "ЭДЦС" 1.02,  "ДБЭХС"  нэгжээр тус тус  бууруулж, харин "ДЦС-3" 0,31 нэгжээр, "Дал.ДЦС"  1.76 нэгжээр хэтрүүлсэн дүнтэй байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж