“Кардиналс” Пухолс, Миллер нарын гэрээг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

“Кардиналс” Пухолс, Миллер нарын гэрээг сунгалаа

Мэжор лиг бейсболын улирлын тоглолтууд дуусч, плей-оффын эхний тоглолтууд эхэлсэн энэ мөчид плей-оффын гадна үлдсэн багууд бүрэлдэхүүнээ хэрхэн өөрчлөхөө шийдэж эхэллээ.

Тэдний нэг нь “Сэнт Льюис Кардиналс” болж байна. Плей-оффт багтаж чадаагүй тус баг Үндэсний лигийн гурван удаагийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналт Алберт Пухолсын үлдсэн нэг жилийн гэрээг сунгалаа.
Гэрээний ёсоор үлдсэн нэг жилийн хугацааг багийн зүгээс цуцалж болох байсан ч 1-р үүрийн голлох тоглогчоо багтаа үлдээхийг хүсчээ. Энэ талаар “Кардиналс” лхагва гаригт мэдээлсэн юм. Ингэснээр Алберт Пухолс 16 сая ам.долларыг ирэх жилд цалингаар авах юм.

“Кардиналс” зүүн гараар шидэлт гүйцэтгэдэг сэлгээний пичер Тревэр Миллерийн сүүлийн жилийн гэрээг баталгаажуулж, ирэх улиралд хоёр сая ам.долларын цалинтайгаар багтаа үлдэхээр болсныг мөн зарласан юм.

1999 оны драфтын номер 13-аар одоогийн хүчин зүтгэж байгаа багтаа ирж байсан Алберт Пухолс 42 home run хийснээр үндэсний лигийг тэргүүлсэн юм. Харин тус лигт орж ирснээс хойш нийтдээ 408 удаа талбайгаас бөмбөгийг гартал нь цохиж багтаа оноо авчирч байсан шилдэг тоглогч юм.

Сонирхуулахад, Шакил О’Нилийн “Shaq vs”  нэвтрүүлэгт бейсболын шилдэг тоглогчийг оруулахад Алберт Пухолс сонгогдож, Шактай home run хийх тоогоор өрсөлдөж байсан юм.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж