Бентнер удахгүй талбайд гарна

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Бентнер удахгүй талбайд гарна

“Арсенал” багийн Дани довтлогч Никлас Бентнер энэ сарын сүүлээр талбайдаа эргэн ирнэ гэж найдаж байгаа гэнэ. Өдгөө 22 настай довтлогч энэ улирлын Премьер лигийн ганц ч тоглолтод оролцоогүй байгаа. Дэлхийн аваргын үеэр авсан цавины гэмтэл нь бүрэн илааршаагүй байгаа учир талбайд гарах өдрөө тэсэн ядан хүлээсээр байгаа юм.

Тэрбээр өөрийгөө энэ сарын сүүлээр талбайд гарч чадна, мөн урьд урьдынхаасаа илүү эрч хүчтэй байгаа гэж мэдэгдсэн байна. Бентнер “Би бэлтгэлд оролцоход бэлэн болсон. Багийн зарим тоглогчид шигшээнхээ өмнөөс тоглох гээд эзгүй байгаа, тиймээс би энд үлдсэн багийн нөхөдтэйгээ бэлтгэл хийж байгаа. Ямар нэг зовиургүй болсон, мөн биеийн хүчний хувьд үнэхээр сайн болсон гэдгээ мэдэрч байна” гэжээ. Түүний гол хүсэл энэ сарын сүүлээр талбайд гарах. Залуу “Их буучид”-ын хувьд олон гол тоглогчдоо алдаад байгаа ч, энэ сарын сүүл гэхэд багийн ахлагч Сеск Фабрегас, Английн залуу од Тео Уолкотт нар Бентнертэй хамт эргэн ирж магадгүй гэсэн мэдээлэлтэй байна.                                      

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж